ХӨВСГӨЛ: “Хөхөчү” театр “Намчон” хамтлагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. БНСУ-ын Тэжон хотын үндэсний хөгжмийн “Намчон” хамтлаг Хөвсгөл аймгийн хүүхэд, залуучуудын “Хөхөчү” театртай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Намчон хамтлагийг үүсгэн байгуулагч Hyen-U Park Хөхөчү театрын дарга Монгол Улсын СТА дуучин Н.Сэржмятав нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Цаашид хоёр улсын үндэсний соёлын өв уламжлалыг олон улсад харилцан сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, урлаг соёлын чиглэлээр хүүхэд залуусын сурах, хөгжих нөхцөлийг дэмжин ажиллах аж.
Мөн хоёр орны уран бүтээлчид
туршлага солилцон, язгуур урлагийн тоглолт толилууллаа.