Өмнөд туйлын мөсөн бүрхүүлийн талбай түүхэн доод хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-06 16:18:21

ЛОНДОН. /The Guardian/. Дэлхийн өмнөд туйлын мөсөн бүрхүүлийн талбай 1979 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрч багасжээ.


Сансрын хиймэл дагуулын зургаас харахад “Антарктид тивийн мөсөн бүрхүүл хайлах явц үргэлжилж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны байдлаар мөсөн бүрхүүлийн талбай 1.79 сая хавтгай дөрвөлжин км буюу хамгийн доод хэмжээнд хүрч багассан байна. Энэ нь өмнөх доод хэмжээний үзүүлэлтээс 136 мянган хавтгай дөрвөлжин км-ээр багассан буюу Тасманийн арлаас хоёр дахин их талбайтай тэнцэхүйц хэмжээний мөсөн бүрхүүл хайлсан гэсэн үг юм.


Австрали улсын Тасманийн Их сургуулийн судлаач Уилл Хоббс хэлэхдээ, “Мөсөн бүрхүүл улам бүр багассаар байгааг бид харж байна. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын эргэн тойронд болж буй эргэж буцахааргүй үзэгдэл юм” гэжээ.

Related news