ХӨСҮТ: Ковидын өвчлөл тогтвортой буурч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд болон Монгол Улсад ковидын өвчлөл тогтвортой буурч байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн мэдээлэхдээ,
“Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш ковидын өвчлөл долоо
хоногт тав хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна. 9 дүгээр долоо хоногийн
мэдээллээр, улсын хэмжээнд ковидын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн
долоо хоногт 962 ПСР шинжилгээ хийхэд 2 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын
хэмжээнд 47 дугаар долоо хоногоос ногоон түвшинд шилжсэн. 12 дугаар сарын
21-нээс хойш ковидын нас баралт бүртгэгдээгүй.
ДЭМБ-аас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламжийн тогтвортой байдлыг хангах бодлогын түвшинд хариу арга хэмжээ авахад бэлтгэж ажиллахыг зөвлөж байгаа” гэв.
ХӨСҮТ ковидын тандалтыг үргэлжлүүлэн хийх аж.