СЭЛЭНГЭ: Багийн байранд хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах танхим нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-08 00:48:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж буюу багийн байранд хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах танхим ажиллаж эхэлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын хүрээнд Мандал сумын ИТХ-ын даргын санаачилгаар Хууль зүй, дотоод хэргийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй Цэцэглэн хөгжих Ази, Номхон далайн бүс нутгийн Японы сангийн буцалтгүй тусламжийн төсөлд Ширхэнцэг 2-р баг, Баян-Арцат 9-р баг хамтран төсөл бичиж оролцсон байна.

 

Улмаар дээрх төсөл шалгарч, Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хамгаалах танхимтай болжээ.

 

Өнөөдөр тус танхим нээлтээ хийж “Гэр бүлийн баяр хөөр“ сэдэвт сургалт зохион байгуулсан байна. Сургалтад 2 багийн 40 гаруй иргэн хамрагдан харилцан мэдээлэл солилцжээ. 

Related news