ХӨВСГӨЛ: Хөвсгөлд бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-09 10:08:51

Мөрөн /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумын нутгаар энэ оны анхны бороо орлоо.

Тодруулбал, өчигдөр Цагааннуурт 0,8 мм, өнгөрсөн шөнө Баянзүрхэд 0,6 мм, Мөрөнд 0,6 мм бороо орсон байна.

Тус аймгийн нутгаар энэ сарын 10-нд зарим нутгаар, 13-нд ихэнх нутгаар цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Харин 3 дугаар сарын 12-ноос дулаарна гэж Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Related news