СЭЛЭНГЭ: Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний сонгон
шалгаруулах төвийн бүсийн тэмцээнээс Сэлэнгэ аймгийн "Таван хан ноён" клубийн эрэгтэй баг алтан медаль
хүртжээ.
Тус тэмцэнд
"Таван хан ноён” клубээс оролцсон эрэгтэй багийн тамирчид алтан
медаль хүртэж, энэ сарын 27-ны өдөр Хэнтийн аймагт болох
Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Харин тус клубийн эмэгтэй баг хүрэл медалийн болзол хангасан байна. Энэхүү Төвийн бүсийн тэмцээнд амжилттай тоглосон тамирчин М.Уранбаяр, Н.Анужин нар шилдэг довтлогчоор шалгарсан байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
16 days