Нэг ажилтанд ногдох ДНБ 2.1 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-14 09:13:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэг ажилтанд ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны 4 дүгээр улиралд 6.6 сая төгрөг, жилийн дүнгээр 23.2 сая төгрөг болж, өмнөх оныхоос 473.4 (2.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.


Томсгосон 4 салбараар авч үзвэл, нэг ажилтанд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2022 онд өмнөх оныхоос хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт нэмэгдэж, уул уурхай, олборлолтын салбарт буурсан байна.

Тодруулбал, хөдөө аж ахуйн салбарын нэг ажилчинд ногдох нэмэгдэл өртөг 14.6 сая төгрөгт хүрч, өмнөх оныхоос 1.6 (12.2 хувь) сая төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарынх 20.5 сая төгрөг болж, өмнөх оноос 950 (4.9 хувь) мянган төгрөгөөр, үйлчилгээний салбарынх 19.4 сая төгрөг болж, өмнөх оныхоос 399.5 (2.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин уул уурхай, олборлолтын салбарынх 51.9 сая төгрөг болж өмнөх оноос 14.2 (21.4 хувь) сая төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Related news