ХӨВСГӨЛ: Ханх сумын нутагт 2 өдөр дараалан газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-16 11:35:19

Мөрөн /МОНЦАМЭ/. Өнөө өглөө 10 цаг 26 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 36 километрийн зайд 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Мөн өчигдөр Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 12 цаг 19 минутад 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй байна.

Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн онд 3,5-4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэд 6, Улаан-Уулд 4, Цагааннуурт 1, Цэцэрлэгт 2, Түнэл суманд 1 буюу нийт 30 удаа бүртгэгджээ.

2023 он гарсаар Ханх суманд 3,5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 3, Ренчинлхүмбэ суманд 3,6-4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 8 удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1 удаа тус тус болсон байна.

 

Related news