Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д М.Энхжаргал хүрлийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-21 09:05:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус хотын 6000 хүний суудалтай “Jadhav indoor Hall” спорт цогцолборт үргэлжилж байна.


Монгол Улсаас 54 кг-ын жинд хүч үзэж буй М.Энхжаргал Бразилын боксчин Татьяна Чагастыг 4:1 оноогоор ялжээ. Уг тэмцээнд 3 удаа ялалт байгуулсан тэрбээр энэ сарын 22-нд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

 

Related news