ХОВД: Ойн сан 812.9 мян.га талбайг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-21 16:45:12

Жаргалант /МОНЦАМЭ/.  Өнөөдөр Дэлхийн ойн өдөр.

Ой мод нь бидний эрүүл, аз жаргалтай амьдрахад маш чухал байгалийн нөөц юм. Нар, салхи, цас, бороо, зэрлэг амьтад болон хүн төрөлхтний оролцоотой нөхөн сэргээгдэх боломжтой байгалийн нөөцөд ордог байна.
 

Иймээс байгаль эхээ хэт халуун, хүйтэн, хуурай байхаас хамгаалан, дэлхийн дулаарлаас  хамгаалж, агаарт байгаа хорт хийг шингээн авч байдаг ой модоо хугалахгүй, тасдахгүй, бохирдуулахгүйгээр нөхөн сэргээж хайрлан хамгаалцгаая хэмээн байгаль орчны салбарынхан уриаллаа.   

Ховд аймгийн ойн сангийн талбайг  812.9 мян.га гэж тогтоосон байдаг.


Ойн санг бүрдүүлэн ургаж буй модны зүйлийн бүрдлийн хувьд шинэс мод 4806 га буюу талбайн 2.0 хувийг эзэлж байна.

Мөн хус мод 234 га буюу 0.1 хувь, улиас 131 га буюу 0.05 хувь, заг 223327 га буюу 96.4 хувийг эзэлдэг аж. Харин бургас мод 3182 га буюу талбайн 1.3 хувийг эзлэн ургаж байна.

Үүнийг  нөөцөд  эзлэх  хувиар  илэрхийлбэл,  шинэс  74.9 хувь,  хус  1.3 хувийг эзэлдэг.  Мөн  улиас  0.7 хувь, заг 12.8 хувь,  бургас 10.1 хувийг эзлэн ургаж байгаа юм.    


Ховдынхон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарих ажлыг эрчимжүүлж эхэлжээ.     

Related news