Газрын тосны үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-22 18:55:50

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банкны системийн хямралтай холбоотой болгоомжлол намжсаны дараа мягмар гарагт газрын тосны үнэ өсжээ.


Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.69 ам.доллар буюу 2.5 хувиар өсөж, 69.33 ам.долларт хүрсэн байна. 


Мөн Лондоны “ICE” биржид Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх үнэ 75.32 ам.доллар болж, 1.53 ам.доллароор /2.07 хувь/ өслөө.


“Өнгөрсөн 24 цаг гаруйн хугацаанд ямар нэгэн банкны үйл ажиллагаа доголдоогүй нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн” гэж “PRICE Futures” группийн ахлах шинжээч Фил Флинн мягмар гарагт гаргасан тэмдэглэлдээ дурджээ.  


“Credit Suisse” банкийг худалдан авсны дараа санхүүгийн зах зээл “тайвширсан” байна. Түүнчлэн банкирууд 30 тэрбум ам.долларын бэлэн мөнгө нийлүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаатай холбоотойгоор АНУ-ын “First Republic Bank” дампуурлаа зарлах нь гэсэн айдас мөн намжжээ.

Related news