ХОВД: Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ 22.5 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-24 14:53:54

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явцын талаар тодрууллаа.


Одоогийн байдлаар
 Ховд аймгийн тухайд 22.5 хувь буюу 20700 хүнийг эрүүл мэндийн аливаа өвчлөлөөс сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд оруулсан байна.   

Эрт илрүүлгийн үр дүнгээр чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин болон хоол боловсруулах тогтолцооны эмгэг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгүүд түлхүү илэрсэн байна. Мөн хэд хэдэн хавдрын тохиолдол илэрч, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг өрнүүлж байгаа аж.

Үүнээс гадна 17 хүртэлх насны хүүхдийн дунд шүдний цоорол, амны хөндийн өвчлөл их бүртгэгдэж байна

Related news