Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-26 16:57:33
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Дорнод аймагт олон тооны зээр үхсэн зэрэг шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, газар дээр нь ажиллуулж эхэлжээ.


Ажлын хэсэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар орсон байна. 


Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнтэй яаралтай ажлын хэсэг ажиллаж эхэлжээ. Үүнд:

-Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг багтжээ. Энэхүү ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, судалгаа шинжилгээ хийж, танилцуулах аж.

Related news