БАЯНХОНГОР: Аймгийн төвийн найман сургууль "Итгэлтэй утас"-тай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс "Итгэлтэй утас"-ыг аймгийн төвийн найман сургуульд суурилууллаа.
Сурагчид гар утасгүй, нэгж, цэнэг дуусах, сүлжээ тасрах, байгалийн гамшгийн үед ч найдвартай ажиллах "Итгэлтэй утас"-аар гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барина.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл жилийн ажлын хүрээндээ Монголын цахилгаан холбоо ХК-ийн Баянхонгор Холбооны газартай хамтран тус утсуудыг суурилуулжээ.
7080-4401, 70804402, 70804403, 70804404, 70804405, 70804406, 70804407, 70804408 дугаараас дуудлага ирвэл таны хүүхэд сургуулийн "Итгэлтэй утас"-аас залгаж байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
2 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
11 days