Унгарын парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-28 09:16:00

БУДАПЕШТ. /Reuters/. Унгарын парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг даваа гарагт соёрхон баталлаа. 


Скандинавын тус орныг эвсэлд гишүүнээр элсүүлэхийг парламентын гишүүдийн 117 нь дэмжсэн бол 40 нь эсэргүүцэж, 18 нь түдгэлзжээ. 


Харин Швед улсыг НАТО-д элсүүлэх асуудлыг эрх баригч "ФИДЕС" намын фракцын саналаар хэлэлцэхээ түр хойшлуулах шийдвэр гаргажээ. Шведийн хүсэлтийн талаар санал хураах өдрийг одоогоор товлоогүй байна.


Швед, Финландыг гишүүнээр элсүүлэх тухай протоколд Умард Атлантын эвслийн гишүүн орнууд 2022 оны долоодугаар сард гарын үсэг зурсан билээ. НАТО-гийн бүх гишүүн орон протоколыг соёрхон баталсны дараа эдгээр улс эвслийн гишүүн болно.


Related news