БАЯН-ӨЛГИЙ: Хүнс, хөдөө аж ахуйн газар шинэ байртай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгөөр барьсан Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шинэ байр, лабораторийн барилга ашиглалтад орлоо.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 1985 онд Мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийн зориулалтаар барьсан хуучин байранд үйл ажиллагаа явуулж ирсэн. Мал, амьтны эрүүл мэндийн хууль 2018 оноос мөрдөж эхэлсэнтэй холбоотой Мал эмнэлгийн газар шинээр байгуулж, улмаар хоёр байгууллага нэг байранд үйл ажиллагаа явуулснаар орон байр хүрэлцэхгүй болж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирч байсан аж.
Иймээс 2021-2022 оны улсын төсөвт 1,9 тэрбум төгрөг тусгаж, 1100 м2 талбай бүхий 3 давхар барилгын ажил эхэлсэн. Барилга угсралтын ажлыг орон нутгийн "Мурап" компани гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орууллаа.
Шинэ барилга ашиглалтад орсноор иргэдэд тохилог
орчинд төрийн үйлчилгээ үзүүлэх, Мал эмнэлгийн лабораторийн хуучин байрыг зориулалтын
дагуу ашиглах боломж бүрдэж байна.