ХӨВСГӨЛ: Мөрөн суманд усан бассейн байгуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-29 16:09:50

Мөрөн   /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд усан бассейн байгуулахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараар ахлуулсан ажлын баг усан бассейны барилга барих газрын байршлыг тогтоолоо. Мөрөн сум зүүн тийш өргөжин тэлж байгаа бөгөөд усан бассейныг 14 дүгээр багт байгуулахаар төлөвлөж, газрын байршлыг тодорхойлон Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал хүргүүлэхээр болов.



Мөрөн суманд усан бассейн байгуулснаар усанд сэлэлтийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өв тэгш, эрүүл чийрэг бие бялдартай болох ач холбогдолтой гэдгийг Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэлж байлаа.

Мөн усанд сэлэх нь таны биеийн хэлбэр галбирыг засаж, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа ажээ.

Related news