Он гарснаас хойш 494.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 494.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.
Үүнд А-80 автобензин 6.2 мян.тн, АИ-92 автобензин 144 мян.тн, АИ-95/98 автобензин 5.5 мян.тн, ДТ 287 мян.тн, онгоцны түлш 9.4 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 28.5 мян.тн байгаа юм.
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний байдлаар 104,985 тн
шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80
автобензин 5,788 тн буюу 35, АИ-92 автобензин 27,177 тн буюу 22, АИ-95
автобензин 4,426 тн буюу 33, ДТ 64,526 тн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 22
хоногийн нөөцтэй байв.
Улаанбаатар хотод
нийт 50,443 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,208 тн, АИ-92
автобензин 13,940 тн буюу 15 хоногийн, АИ-95 автобензин 3,094 тн буюу 42, ДТ
29,172 тн буюу 24 хоногийн хэвийн нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээллээ.