“Microsoft” хориг арга хэмжээг зөрчсөн тул гурван сая орчим ам.доллар төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-07 14:42:37

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын хориг арга хэмжээг, түүний дотор ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг зөрчсөн тул “Microsoft ” корпорац гурван сая орчим ам.доллар төлнө гэж АНУ-ын Сангийн яамны гадаад хөрөнгийн хяналтын газар пүрэв гарагт мэдээлжээ.


Сангийн яамны мэдээлснээр, тус компани 1 300 гаруй зөрчлөө арилгах шаардлагатай аж.


Microsoft” корпорац  нь мөн Куба, Иран, Сирид тавьсан хязгаарлалтуудыг зөрчсөн бөгөөд тодруулбал, АНУ-аас эдгээр улс руу хоригт заагдсан үйлчилгээ болон программ хангамжийг экспортолсон гэж тус баримт бичигт дурджээ. 

Related news