БНСУ чип, цэнэг хураагуур зэрэг салбаруудад 13.5 их наяд воны хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-10 16:56:55

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ шинэлэг технологиудыг эзэмшиж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд 2030 он гэхэд хагас дамжуулагч, цэнэг хураагуур, атомын эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн гол салбаруудад 13.5 их наяд воны /10.23 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалт хийнэ гэж тус улсын Аж үйлдвэрийн яамнаас өнөөдөр мэдэгдэв.


Засгийн газар аж үйлдвэрийн 11 томоохон салбарт 40 судалгаа, хөгжлийн төсөл хэрэгжүүлж, 2027 он гэхэд 6.2 их наяд вон, 2030 он гэхэд нэмж 7.3 их наяд воны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдээлжээ.


Тэдгээр салбарт хагас дамжуулагч, дэлгэц, цэнэг хураагуур, гол түүхий эдүүд, дэвшилтэт үйлдвэрлэл, ухаалаг робот, шинэ үеийн атомын эрчим хүч үйлдвэрлэх, шинэ эрчим хүч зэрэг багтах ажээ. Төлөвлөгөөний хүрээнд тус яам “Hyundai Motor”, “POSCO Holdings”, “Samsung Display” зэрэг есөн компани болон холбогдох дөрвөн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Related news