Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-04-11 10:53:45

ВАШИНГТОН. /Reuters/. Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг 1.7 хувиас 2 хувьд хүргэж ахиулсан талаар тус банкны тэргүүн Дэвид Малпасс даваа гарагт мэдэгдлээ.


Гэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 оныхтой харьцуулахад саарч байгаа нь хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг Д.Малпасс Вашингтон хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна.


Хятадын эдийн засаг сэргэж, АНУ, Европын орнууд тэргүүтэй хөгжингүй орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд нэгдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад сайжирч байгаатай холбогдуулан өсөлтийн таамаглалыг үл ялиг ахиулжээ.


Үүнээс гадна банкны салбарын үймээн, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь 2023 оны хоёрдугаар хагасын өсөлтийн төлөв байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг тэрбээр мөн анхааруулсан байна. 

Related news