ГОВЬ-АЛТАЙ: Цэргийн насны залууст дотрын өвчлөл зонхилон тохиолдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-12 10:00:43

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Цэргийн төв эмнэлгийн эмч нар Говь-Алтай аймагт ажиллаж байна.


Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Говь-Алтай аймагт Цэргийн төв эмнэлгийн эмч нар ажиллаж байна. Тус бүрэлдэхүүн нь цэрэг татлагатай холбогдуулан Цэрэг татлагын товчооны эмч болон анхан гатны эмнэлгийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, харилцан мэдээлэл солилцох мөн цэргийн албанд тайван цагт эрүүл мэндээр тэнцэхгүй залуусыг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөх шийдвэр гаргах зорилгоор ажиллаж байгаа тухай тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.


Цэргийн үзлэгийг Засгийн газрын 2017 оны 144, 2019 оны 441 гэсэн тогтоолын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар ажлын багийн бүрэлдэхүүнд ажлын чиг үүрэг, сумдад ажиллах хуваарь, эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүн, төсөв санхүүг баталдаг журамтай. 

2022 оны нэгдүгээр, хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үзлэгт Говь-Алтай аймгийн 500 гаруй 18-26 насны цэргийн насны залуус үзлэгт хамрагдсанаас 36 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцээгүй тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Л.Чулуунхишиг танилцуулсан юм.

Зонхилон тохиолдох өвчлөлийг авч үзвэл даралт ихсэх, бөөрний эмгэг, элэгний В, С вирус, чихрийн шижин гэх мэт дотрын өвчлөл, гадны шалтгаант мөчдийн хугарал, үе барьцалдах эмгэг, мэс засал тэргүүлж байна. Үүний сацуу чих хамар хоолой, мэдрэл, арьс харшлын эмнэг дийлэнх хувийг эзэлжээ.

Related news