“Xiaomi” корпорац Украин улсад эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-17 10:02:55

БЭЭЖИН. /scmp/. Украины эрх баригчид Хятадын өндөр технологийн "Xiaomi" корпорацыг "дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт"-д оруулсантай холбогдуулан тус корпорац эрс эсэргүүцлээ илэрхийлжээ.


""Xiaomi" нь Бээжин хотод үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байна. Украины Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг (NACP) манай корпорацыг "дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт"-д оруулсныг бид эрс эсэргүүцэж байна" гэж тус корпорац мэдэгдэлдээ тэмдэглээд “Xiaomi” нь дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд  "бид арилжааны үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийн хууль тогтоомжийг чанд сахидаг” хэмээсэн байна.


Мэдэгдэлд дурдсанаар, Хятадын тус компани нь энхийг эрхэмлэгч тул дайныг дэмжигч гэж үзэж болохгүй. "Бидний эрхэм зорилго  бол шинжлэх ухаан, технологийн үр шимээр бүтээгдэж буй гайхамшигт амьдралыг бүх хүнд хүртээх явдал юм" гэж "Xiaomi" мэдэгджээ.


ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буйтай нь холбогдуулан “Xiaomi” корпорацыг өнгөрсөн долоо хоногт "дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын" жагсаалтад оруулсан байна. Үүнээс өмнө уг жагасаалтад “Procter & Gamble, OpenWay Group, Danieli, TMS Tankers, Minerva Marine, Thenamaris Ships Management, Delta Tankers, Dynacom Tankers Management, Leroy Merlin, ComNav Technology, Mondi Group/Mondi PLC, eKassir, Liberian International Ship & Corporate RegistryBonduelle”, Auchan” компаниудыг оруулжээ

Related news