100 шилдэг их сургуулийн жагсаалтад Австралийн 6 их сургууль багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-09-07 12:30:50

СИДНЕЙ. /Xinhua/. Дэлхийн 100 шилдэг их сургуулийн чансааны жагсаалтад Австралийн зургаан их сургууль багтжээ.

Мягмар гарагт гаргасан уг жагсаалтын 22 дугаар байрт Австралийн үндэсний их сургууль, 42 дугаарт Мельбурны их сургууль, 46 дугаарт Сиднейн их сургууль, 49 дүгээрт Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, 51 дүгээрт Квинслендийн их сургууль,  65 дугаарт Монашийн их сургууль  тус тус бичигдсэн байна.

Уг жагсаалтыг боловсролын чиглэлээр судалгаа явуулж мэргэшсэн Их Британийн “Quacquarelli Symonds” компани гаргажээ.

Тус компани мэдэгдэхдээ “Энэ онд Австралийн их сургуулиудын судалгааны үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирсан. Бид их сургуулиас гаргасан бүтээлүүдээс иш татсан тоо зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн жагсаалтыг гаргасан” гэв.

Харин АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургууль дэлхийд чансаагаараа тэргүүлсэн бол Стэнфорд болон Харвардын их сургууль удаалсан байна.

Г.Доржханд

 

 

.

Related news