ӨМНӨГОВЬ: Сүү, тараг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-25 13:38:35

Даланзадгад /МОНЦАМЭ/   Өмнөговь аймгийн хэмжээнд “Сүү тараг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн 2021-2024 онд хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь 6-12 сартай болон хоёр хүртэлх насны ихэр хүүхэд, 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цэвэр сүү, таргийг олгож, өсөлт хөгжилтийг нь дэмжих зорилготой. Мөн орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ давхар дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгаа зэргээрээ олон талын ач холбогдолтой.


Энэ хөтөлбөр 2013-2016 онд анх хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 9130 хүүхэд хамрагджээ.


"Сүү тараг" хөтөлбөр 2022 онд амжилттай хэрэгжиж нийт 7031 хүүхдийг сүү, таргаар хангасан бол 2023 онд 7960 хүүхдийг хөтөлбөрт хамруулахаар зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд 5 хүртэлх ангийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг бол Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн 1-6 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулдаг.

Мөн Өмнөговь аймаг 2023 оны төсөвт дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэн ИТХ-аараа баталсан.

 

Related news