ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-07 19:56:54

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж ирвэл зохих 11 тэргүүлэгчдээс 7 тэргүүлэгч ирж 63 хувийн ирцтэйгээр хурал эхэлж 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар ИТХ-ын ээлжит бус 2-р хуралдааныг энэ сарын 24-нд хуралдуулах товыг баталсан бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг батлах, болон бусад асуудлуудыг  хуралдааны үеэр хэлэлцэх гэнэ.

Мөн эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа өнөө үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Хөвсгөл аймгийн Бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт"-ыг 10 сарын 3-нд зохион байгуулахаар болсон бөгөөд төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, зах худалдааны төвийн бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-ын салбар зэрэг олон салбарын төлөөллийг оролцуулсан томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Б.Гантуяа

 

 

Related news