АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-05-04 10:27:15

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөн 5.00-5.25 хувьд хүргэж, "инфляцын эрсдэлд урьдын адил анхаарал хандуулсаар байгаа” гэж мэдэгдлээ. 


Энэ нь 2022 оны гуравдугаар сараас хойших бодлогын хүүг өсгөх арав дахь удаагийн шийдвэр бөгөөд мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн чангаруулж байгаа нь зах зээлийн хүлээлттэй нийцэж байна.


Гэсэн хэдий ч инфляц сүүлийн үед буурч, эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэн тул бодлогын хүүг өсгөхөө түр зогсоохыг уриалах нь ихэсжээ. 


Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Конгрессын хэсэг гишүүд лхагва гарагт хуралдахдаа бодлогын хүүг өсгөхөө түр зогсоохыг шаардсан захидлыг сангийн дарга Жером Пауэллд илгээсэн байна

Related news