Иргэдийн саналыг 70530001 дугаарын утсан дээр авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬАймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад иргэдийн саналыг 70530001 дугаарын утсаар авч эхлээд байна. Энэхүү санал авах ажил 9 дүгээр сарын 6-аас 30 хүртэл үргэлжлэх юм.
Мөн тус аймгийн олон нийттэй харилцах албаны "нүүр ном"-ын хуудсанд хандсан саналыг ч албан ёсоор хүлээн авахаа аймгийн удирдлагууд мэдэгдээд байна. Хэдхэн дарга нар сууж байгаад хөтөлбөр боловсруулах бус иргэдийнхээ саналыг хүлээн авч, саналыг нь хөтөлбөртөө тусгах нь иргэддээ илүү ойр гэж үзэж байгаагаа ч тэд хэлж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн