Украин, ЕХ хөнгөлөлттэй худалдааны журмыг нэг жилээр сунгахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-04 13:04:50

КИЕВ. /Xinhua/. Украин, Европын Холбоо /ЕХ/ хөнгөлөлттэй худалдааны журмыг нэг жилээр сунгахаар тохиролцсон талаар Украины Ерөнхий сайд Денис Шмигаль лхагва гарагт мэдэгджээ. Уг журмын хэрэгжих хугацаа ирэх зургаадугаар сарын 5-ны өдөр дуусах байв.


"Украин, ЕХ хөнгөлттэй худалдааны журмыг дахин нэг жилээр сунгах тохиролцоонд хүрлээ. Украины аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ ЕХ руу үргэлжлүүлэн ямар нэгэн квот, татваргүйгээр нийлүүлэх боломжтой болж байна" гэж Д.Шмигаль “Telegram” хуудсандаа нийтэлжээ.


Түүнчлэн энэхүү журмыг сунгасан нь Украины эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдгийг тэрбээр онцолсон байна. Украины аж үйлдвэрийн бараа, хүнсний бүтээгдэхүүнийг татвар, квотоос чөлөөлөх Украин-ЕХ-ны хөнгөлөлттэй худалдааны журам 2022 оны зургаадугаар сард хэрэгжиж эхэлсэн юм.

Related news