Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-05 09:15:34

ФРАНКФУРТ. /Reuters/. Европын Төв банк инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөлөө. Германы Франкфурт хот дахь тус банкны төв байранд пүрэв гарагт болсон Удирдах зөвлөлийн хурлаар уг шийдвэрийг гаргажээ.


Ингэснээр энэ сарын 10-наас эхлэн бодлогын хүү 3.75 хувьд хүрэх юм. Энэ нь 2008 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.


Еврогийн бүсийн инфляц зорилтот 2 хувиас өндөр хэвээр байгаа бөгөөд дөрөвдүгээр сард 7 хувьтай гарчээ.


“Инфляц сүүлийн саруудад буурсан ч үнийн дарамт хүчтэй хэвээр байна” гэж Төв банкны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ тус банк гурав дараалан 50 суурь нэгжээр өсгөөд байсан бодлогын хүүгээ энэ удаа 25 суурь нэгжээр өсгөсөн байна.


Энэ нь бодлого боловсруулагчид бодлогын хүүг өсгөж байгаагаас үүдэн гарах үр дагаврыг анхаарч үзсэнийг харуулж байна хэмээн шинжээчид үзэж байна. Еврогийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд ердөө 0.1 хувийн өсөлт үзүүлсэн юм.

Related news