Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 6 хувиар өсөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-08 09:18:05

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эдийн засаг бүхэлдээ сэргэснээр 2023 онд эрчим хүчний хэрэглээ тогтвортой өснө гэж тус улсын Цахилгаан эрчим хүчний зөвлөл урьдчилан таамаглаж байна. 


Тодруулбал, цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 6 орчим хувиар өсөж, 9.15 их наяд кВт.цагт хүрнэ гэж тус зөвлөлийн тайланд дурджээ. Түүнчлэн энэ оны хоёрдугаар улиралд мэдэгдэхүйц өсөлт үзүүлэх төлөвтэй байна.


Эхний улиралд нийт эрчим хүчний хэрэглээ 2.12 их наяд кВт.цаг болсон нь жилийн өмнөхөөс 3.6 хувиар өссөн байна. 2023 оны эцэс гэхэд тус улсын эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал 2.8 тэрбум кВт давж, 52.5 хувийг нь уламжлалт бус эх үүсвэрээс үйлдвэрлэх төлөвтэй байна гэж тайланд тэмдэглэжээ.

Related news