ӨМНӨГОВЬ: “Аюулгүй ажиллагаа - миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-12 13:37:00

Даланзадгад /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хамтран Аюулгүй ажиллагаа -миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Тус уралдааныг Европын холбооны ОУХБ-ын "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн  санхүүжилтээр зохион байгуулж байгаа бөгөөд гар зургийн уралдааны шилдгүүдийг 5 дугаар сарын 9-ний өдөр тодруулж, шагналыг гардуулан өглөө.  

Гар зургийн уралдааны ахлах ангийн төрлийн тэргүүн байрт Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Ж.Доржжаргал, дэд байрт мөн сургуулийн 11б ангийн сурагч У.Энхжин нар шалгарчээ.  

 



Уралдаанд ахлах насны ангилалд 78, дунд насны ангилалд 105, бага насны ангилалд 144 нийт 328 бүтээл өрсөлджээ.    

Тус уралдаан нь ЕБС-ийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг өгөх, үе тэнгийн найзуудадаа уран зургаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээх мөн  бүтээлээрээ дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгыг агуулж байгаагаараа  ач холбогдолтой.

Related news