БНАКУ-д үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-12 13:50:59

КИНШАСА. /Xinhua/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) зүүн нутгийн Өмнөд Киву мужид хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас амиа алдсан хүний тоо 438 болсон гэж мужийн эрх баригчид мэдээлжээ.


Сураггүй болсон хүмүүсийн тоо тодорхойгүй хэвээр байна. Үерийн гамшигт Бушушу, Ньямукуби суурингууд хамгийн их нэрвэгджээ.  БНАКУ-ын Ерөнхийлөгч Феликс Чисекедийн шийдвэрээр байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх ажлыг удирдан зохицуулах Засгийн газрын комиссыг тус бүс нутагт илгээсэн байна. 


Үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан үндэсний хэмжээнд гашуудал зарлалаа гэж БНАКУ-ын “Actualite” мэдээллийн цахим хуудас мэдээлжээ.

Related news