БАЯНХОНГОР: Коронавирусний халдвар авсан 11 иргэний биеийн байдал хүндэвтэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-17 12:31:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 13 тохиолдол батлагдаж, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна.

Тодруулбал, сүүлийн 24 цаг ПГУ шинжилгээ 12 иргэнд хийснээс 3 нь, түргэвчилсэн шинжилгээ 111 иргэнд хийснээс 10-т нь коронавируст халдвар илэрчээ.
Тусгаарлах эмнэлэгт 11 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь бүгд хүндэвтэр байгаа бол гэрийн эмчилгээнд 10 иргэн байгаа нь хөнгөн ангилалд багтаж байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас нийт иргэдийг
-Тогтмол амны хаалт зүүх
-Олон хүн цугларсан газар очихгүй байх
-Хүн хоорондын зай барих
-Гараа тогтмол угааж, ариутгаж хэвшихийг зөвлөлөө.

Related news