ДОРНОГОВЬ: Хүүхдийн парк байгуулах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-17 13:17:18

Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын наймдугаар багийн нутаг төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд барьж буй Хүүхдийн парк байгуулах ажил үргэлжилж байна.

Алсыг харагч, морин тойруулга гээд хүүхэд багачуудын дуртай олон төрлийн тоглоомоор тоноглогдсон паркийн тохижилтын ажлыг энэ онд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ерөнхий гүйцэтгэгч "Дэлгэр баясах” ХХК, туслан гүйцэтгэгч нержи Парагон" ХХК ажиллаж буй.

Тун удахгүй Сайншанд хотын хүүхэд багачуудад чөлөөт цагаа өнгөрөөх талбай нэгээр нэмэгдэх аж.

Related news