ХӨВСГӨЛ: Шинжлэх ухааны өдөрлөгт 500 гаруй хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-22 12:41:24

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхдийн зөвлөлийн санаачилгаар амралтын өдрүүдэд “Шинжлэх ухааны өдөрлөг” Хүүхдийн ордонд боллоо.  



Тус өдөрлөг нь Хүүхэд, өсвөр үе, залуучуудад шинжлэх ухааны мэдлэг, ойлголт олгох, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах чадвар эзэмшүүлэх, хүүхэд, өсвөр үе залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах ухааны чадвар эзэмшихэд нь дэмжих, техник технологийн дэвшилтийг  танилцуулах зорилготой юм.


Шинжлэх ухааны өдөрлөгийг хүүхдүүд өөрсдөө удирдан чиглүүлж, илтгэл, үзүүлэн, туршилт гэсэн хэсгүүдэд хуваарилан зохион байгуулж 500 гаруй хүүхэд ирж сонирхон оролцлоо.


Энэ үеэр VR технологид суурилсан үйлчилгээг амжилттай туршиж үзүүлэв. Virtual Reality буюу гэдэг нь программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм.

Тодруулбал хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг хийсвэр байдлаар бодит мэдрүүлэхийг хэлж байгаа юм.


Хүүхдүүд тус технологийн тусламжтайгаар зугаацах, аялах, хөгжих, суралцах, мөр өөрийн гэсэн дүрд хувирах, хүссэн орон зайдаа шилжих зэрэг олон боломжтойг онцолж байлаа.

 

 

Related news