ӨМНӨГОВЬ: Нийт нутгийн 80 гаруй хувьд бэлчээрийн ургамал ургаагүй зуншлага тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-23 16:24:55

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд зуншлага тааруу нийт нутгийн 80 гаруй хувьд нь бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.

Тодруулбал, Булган сумын нутаг дэвсгэрийн баруун хэсгээр 2 хувь, Даланзадгад, Баяндалай, Ханхонгор, Булган сумын төв болон зүүн хэсгийн 10 хувьд ногоо цухуйсан байгаа бол Цогт-Овоо, Цогт-цэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Хүрмэн, Ноён, Гурвантэс зэрэг сумын нутгаар 80 хувьд ногоо ургаагүй байна. 

Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар 2,3 хувь буюу 59828 мянган толгой мал зүй бусаар хорогдсон талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 



Related news