Худалдаа хөгжлийн банкны анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 2418 хувь хүн, ААН-ээс нийт 105,515,223,000 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлжээ.
Тус банк нийт хувьцааны 5 хувь буюу 2,530,047 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 33,000 төгрөгөөр, 85 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх хувийг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан юм. Тэгвэл хувьцааны арилжаа амжилттай болж, татан төвлөрүүлэх дүнгээс 26.4 хувиар давжээ. Арилжааны захиалга 5 дугаар сарын 18-23-нд явагдсан юм. Ингэснээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа хаагдсаныг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас
ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100
хувь биелүүлж, олон нийтээс ирүүлсэн захиалгын 10 ширхэг буюу 330,000 төгрөг
хүртэлх үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг мөн 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 34.9
хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийжээ.
Related news

