ХӨВСГӨЛ: Аялагчид “Соёмбо” цогцолборыг зорин очдог болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор “Соёмбо” цогцолборыг 2020 онд байгуулсан.
Хөвсгөл нутагт ирж буй гадаад, дотоодын аялагчид Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн хойно, Дулаанхан уулын энгэрт “Соёмбо” цогцолборыг зорин очиж зургаа авхуулж амардаг болжээ.
“Соёмбо” цогцолборыг өргөжүүлэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж орчин тойронд нь ногоон байгууламж бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.