“Mitsubishi Motors” Хятад дахь үйлдвэрлэлээ түр зогсоох хугацааг сунгахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-30 15:49:13

ТОКИО. /Reuters/. Хятадын зах зээлд тулгарч буй бэрхшээлтэй холбоотойгоор “Mitsubishi Motors корпорац дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох тус улсад үйлдвэрлэлээ түр зогсоох хугацааг цааш сунгахаар болсон талаар Yomiuri сонин өнөөдөр мэдээлжээ


Mitsubishi Motors” Хятад дахь үйлдвэрлэлээ хэдийд үргэлжлүүлэх асуудлаар түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийж байгаа, үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх хугацааны тухайд одоогоор хэлж мэдэхгүй байна гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Тус компани Outlander sport utility(SUV) загварынхаа Хятад дахь үйлдвэрлэлийг тавдугаар сарыг дуустал гурван сарын хугацаагаар түр зогсоосноо өнгөрсөн сард мэдэгдсэн юм байна. 


SUV” загвар нь Хятадын цахилгаан автомашины зах зээлд хамгийн их хувийг эзэлдэг бөгөөд цахилгаан машины үнэ хямдарч, үндэсний болон гадаадын олон брэндийн шинэ загварууд гарсан нь бензин хөдөлгүүрт автомашины борлуулалтыг бууруулжээ.


Хятад улсад 2012 онд салбараа байгуулсан “Mitsubishi Motors” компани тус улсад үйлдвэрлэлээ хэзээ дахин эхлүүлэхээ шийдээгүй байна гэж “Yomiuri” нэрээ нууцалсан олон эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.


Цахилгаан машины хэрэглээнд хурдацтай шилжиж, дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины худалдан авалт багассан тул тус компани төдийгүй Японы бусад автомашин үйлдвэрлэгчид Хятадад борлуулалтын хямралтай тулгараад байна. “Outlander”-ийнхээ шинэ загварыг Mitsubishi Motorsөнгөрсөн оны 12 дугаар сард Хятадад танилцуулжээ.

Related news