Тайландын ThaiVietJet компани Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-04 10:32:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын агаарын тээвэрлэгч ThaiVietJet компани Бангкок-Улаанбаатар чиглэлд өнөөдрөөс шууд нислэгийг эхлүүллээ.


ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд цаашид зорчигчийн урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. 

Related news