БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур чөлөөт бүсэд олон улсын үзэсгэлэн худалдаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-05 16:01:48

Өлгий /МОНЦАМЭ/. Цагааннуур чөлөөт бүсийн нээлтийн ажиллагааг тохиолдуулан Цагааннуур тосгон дахь тус чөлөөт бүсийн хашаанд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааг өнөөдөр нээсэн бөгөөд энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Олон улсын үзэсгэлэн худалдаанд ОХУ-аас 22, БНХАУ-аас 14, Монгол Улсаас 50 орчим аж ахуйн нэгж оролцож байна.

Цагааннуур чөлөөт бүсийн нээлтийн ажиллагаа маргааш буюу энэ сарын 6-ны өдөр болно. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Баделхан, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нарын албаны хүмүүс оролцох юм. 









Related news