Brand Finance: Manchester City дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн брэнд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-07 13:11:54

ЛОНДОН. /Brand Finance/. Английн хөл бөмбөгийн “Manchester City” клуб дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн брэнд боллоо. Дэлхийн хөл бөмбөгийн клубүүдийн зэрэглэлийг Их Британийн “Brand Finance” зөвлөх компанийн албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна.


Manchester City” клуб 1.562 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь өнгөрсөн оныхоос 23 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Ингэснээр тус клуб нь хөл бөмбөгийн хамгийн үнэтэй брэндүүдийн чансааг сүүлийн дөрвөн жилийн турш тэргүүлж байсан Испанийн “Real Madrid”-ыг ардаа орхижээ. Мадридын клуб одоо 1.513 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн оныхоос 255 сая ам.доллароор үнэ цэнээ алдсан байна. Хамгийн үнэтэй брэндүүдийн эхний гуравт мөн 1.425 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй Испанийн "Barcelona" клуб оржээ.


Дөрөвдүгээрт Английн "Manchester United" ($1.412 тэрбум), тавдугаарт "Liverpool" (Англи, 1.411 тэрбум ам.доллар), зургаадугаарт "Paris Saint Germain" (Франц, $ 1.174 тэрбум), долоодугаарт "Bavaria" (Герман, $ 1.140 тэрбум), наймдугаарт  "Arsenal" (Англи, $ 940 сая), есдүгээрт “Tottenham” (Англи, 931 сая ам.доллар), аравдугаарт "Chelsea" клуб (Англи, 893 сая ам.доллар) тус тус эрэмблэгдсэн байна. 


Manchester City” клуб энэ улиралд Английн Цом болон Премьер лигт түрүүлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-нд Аваргуудын лигийн финалд Inter Milan”-тай тоглоно.

Related news