СҮХБААТАР: Хоршоо хөгжүүлэх сангаас 380 сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-07 14:25:41

Баруун-Урт /МОНЦАМЭ/. 2023 онд Баруун-Урт сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 11 иргэн, ААН-д 380 сая төгрөгийн зээл олгожээ.

Махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй, бууз баншны үйлдвэр, Дарьганга хийц урлал, модон урлал, шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэлт зэрэг төсөл зонхилж байгаа бөгөөд онцлох нь Сайран хөлт оймсны үйлдвэрлэл байна. 40 сая төгрөгийн санхүүжилтээр "Наран булаг принт" ХХК-ийн эхлүүлж буй тус үйлдвэрийн ажил ирэх наймдугаар сараас эхлэх аж. Ингэснээр Сүхбаатар аймаг анх удаа дотооддоо оймс үйлдвэрлэдэг болох юм.

2011-2023 онд тус суманд давхардсан тоогоор 3,8 тэрбум төгрөгийн төслийн санхүүжилтийг 303 иргэн, ААН-д олгосон байна. Энэ хугацаанд шинээр болон хадгалагдан үлдсэн ажлын байр 638 байна.

Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгч ААН-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор уг зээлийг олгодог.

 

Related news