МУГТ Г.Үүрцолмон Азийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга, Дэлхийн цом болон Азийн аварга, самбо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ Г.Үүрцолмон өнөөдөр Казахстаны Астана хотод эхэлсэн Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний "Мастерс" ангилалд алтан медаль хүртэв.
Г.Үүрцолмон гавьяат "Мастерс-5" буюу 55-59 насны ангиллын 79 кг-ын жинд ийнхүү тивийн аварга болов.
Тэрбээр шигшээ багийнхнаа дасгалжуулахын зэрэгцээ тэмцээний салхийг хагалан өөрөө барилдаж, залуу тамирчдадаа үлгэр жишээ үзүүлэн бахтай сайхан түрүүллээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days