“Danuri” урьдчилан тооцоолсноос хоёр жилээр сунаж ажиллах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНСӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Danuri” сансрын автомат төхөөрөмж эрчим хүч хэмнэх
горимынхоо ачаар урьдчилан тооцоолж байснаас хоёр жилээр сунаж ажиллах төлөвтэй
байгаа талаар тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтан лхагва гарагт
мэдээлжээ.
“Эрчим хүчний
хэрэглээ, үлдсэн түлшний хэмжээнээс нь үзэхэд “Danuri” 2025 он хүртэл ажиллах боломжтой гэж бид үзэж
байна” хэмээн Шинжлэх ухааны яамны дэд сайд О Тэ Сог Сежон хотод болсон
хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Korea
Pathfinder Lunar Orbiter” гэж мөн нэрлэгддэг
“Danuri” нь дэлхийн тойрог
замаас цааш гарсан БНСУ-ын анхны сансрын аппарат бөгөөд сансарт 145 хоног
аялсныхаа дараа өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд Сарны тойрог замд орсон юм.
Улмаар нэг сар орчмын турш туршилт хийсний эцэст хоёрдугаар сарын 4-нөөс үндсэн
ажиллагаагаа эхлүүлжээ.
Энэхүү төхөөрөмж нь манай гаргийн
дагуулын гадаргаас 100 гаруй км зайнаас зургаан багаж ашиглан гадаргуу, соронзон хүч, гамма туяа болон бусад шинж
чанарыг нь нэг жилийн турш хэмжиж, судалгаа
шинжилгээ хийх ажээ. Мөн ирээдүйд
хөөргөх төхөөрөмжүүдийн буух боломжтой газруудыг тодорхойлно.
Албаны төлөөлөгчийн
мэдээлснээр, “Danuri” жилд 30
орчим кг түлш зарцуулдаг бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 86 кг
түлштэй байжээ. Үүнээс үзэхэд уг төхөөрөмж дахин хоёр жил даалгавраа биелүүлэх
боломжтой хэмээн тэрбээр ярьсан байна.