Японы тоглоомын борлуулалт анх удаа нэг их наяд иен давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-09 16:57:56

ТОКИО. /Kyodo/. Японы тоглоомын зах зээлийн борлуулалт 2023 оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд анх удаа их наяд иений /7 тэрбум ам.доллар/ босго давжээ. Үүнд “Pokemon зэрэг Японы аниме баатруудын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ гадаадын жуулчдын дунд их байсан нь нөлөөлсөн байна.


Японы Тоглоомын холбооны мэдээлснээр, хөзөрчихмэл тоглоом, машины загварууд болон бусад төрлийн тоглоомын борлуулалт 952.5 тэрбум иен болж, өмнөх жилийнхээс 6.7 хувиар өсжээ. Түүнчлэн “капсул тоглоом” буюу автомат машинаас хуванцар капсултай зарагддаг жижиг тоглоомуудын борлуулалт 35.6 хувиар өсөж, 61 тэрбум иен болсон байна.


Үүний зэрэгцээ, Японы хүн амын насжилтын сөрөг нөлөөллийг сааруулдаг галт тэрэгний багц зэрэг насанд хүрэгчдэд зориулсан тоглоомын борлуулалт ч мөн уг өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн Pokemon-ы баатруудыг дүрсэлсэн жижиг хуванцар тоглоомчихмэл тоглоомууд гадаадын жуулчдын сонирхлыг ихэд татжээ. 

Related news