Солонгост аж төрж буй Дундговийнхон 8 дахь жилдээ уулзана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬБНСУ- д ажиллаж амьдарч буй Дундговь аймгийн уугуул иргэд “Нутаг усаа дурсахуй” уулзалтыг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болсон байна.
Энэ тухайд тус улсад суралцаж буй Г. Энхболдоос тодруулахад, “Дундговь аймгийн нутгийн зөвлөл цагаан сар болон намар ургацын баяраар жилд хоёр удаа нутаг нэгтнүүдээ уулзуулдаг. Энэ удаагийн уулзалт ургацын баяраар таарч байгаа. Уулзалтын үеэр гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар товлосон” гэлээ.
Солонгос улсад суралцаж, ажиллаж амьдарч буй иргэдийнхээ хооронд харилцаа холбоо үүсгэх зорилгоор тус улсад олон жил ажиллаж амьдарч буй хэсэг иргэний санаачлагаар 2008 онд нутгийн зөвлөлийг байгуулсан байна
Байгуулагдсан цагаасаа Солонгос дахь иргэдийнхээ уулзалтыг жил бүр зохион байгуулж хэвшсэн бөгөөд 8 дахь жилдээ ийнхүү уулзахаар товложээ.
Т. Отгонтуяа