Монгол-Беларусийн хамтарсан судалгааны төсөл шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-13 12:22:14

Монгол Улсын БСШУСЯ, Беларусийн Шинжлэх Ухаан, Технологийн Улсын Хороо (БШУТУХ) 2017-2018 онд гүйцэтгэх хамтарсан төслийн уралдаан зарлалаа. 

 Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Беларусь-Монголын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны Наноматериал, материал судлал, лазер, лазерын болон оптоэлектроникийн технологи, анагаах ухаан, эм зүй, биотехнологи, нисгэгчгүй нисэхийн систем ба агаар сансрын технологи зэрэг салбарын ажлууд байх юм.

Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 2 жил байна.

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг энэ сарын 12-ноос эхлэн ирэх сарын 12-нийг хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар өгөх боломжтой.

Ж.Болор

Related news