ДОРНОГОВЬ: “Цахим Дорноговь аймаг” зорилтот хөтөлбөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-04 11:25:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны долоодугаар сарын 3-нд болсон Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит  XII хуралдаанаар “Цахим Дорноговь аймаг” зорилтот хөтөлбөр баталлаа.


Төрийн үйлчилгээг нэг дороос цахимаар түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүй үзүүлэх, төр иргэний харилцан итгэлцлийг бий болгох,  эрүүл засаглалын тогтолцоог буй болгоход цахим хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.


Одоогийн байдлаар төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа өөрсдийн цахим хуудсаар тус бүртээ хүргэж байгаа нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо  сул, төр иргэний эргэх холбоо тааруу байгааг илтгэж байгаа гэж албаныхан үзэж байна.


“Цахим Дорноговь аймаг” хөтөлбөрт ухаалаг засаглал, ухаалаг төрийн үйлчилгээ, ухаалаг орчин зэрэг тодорхой шийдлийг тусгаж, орон нутагт интернэт сүлжээний өргөтгөл, технологийн шийдлийг ч хамтад нь шийдэхээр төлөвлөжээ.

Related news